Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Лос-Анжелес Лейкерс” 16 хожигдоод байна

NBA-гийн 69 дэх улиралд “Лос-Анжелес Лейкерс” түүхэндээ байхгүй муу эхлэлийг хийж эдүгээ тэд 16 хожигдолтой явна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Лос-Анжелес Лейкерс” 16 хожигдоод байна
“Лос-Анжелес Лейкерс” 16 хожигдоод байна. Зураг: МҮОНРТ

NBA-гийн 69 дэх улиралд “Лос-Анжелес Лейкерс” түүхэндээ байхгүй муу эхлэлийг хийж эдүгээ тэд 16 хожигдолтой явна. Тэд хамгийн сүүлд талбайдаа “Пеликанс”-ийг хүлээн авч 87:104-өөр хожигдсон байна.

Энэ тоглолтын дараа багийн супер од Коби Брайант сэтгүүлчдийн асуултад хариулахаар гарч ирсэн байна. Тэрээр “Ер нь дандаа л хожоод байдаг гэж байхгүй шүү дээ. Заримдаа аварга болоод багаараа оргилуун дарс буудуулж, хамтдаа ууж баярлах нь бий. Мөн заримдаа хэцүү үе тулгарах нь ч байдаг. Хэрвээ “Титаник”-аар төсөөлж яривал би багийнхантайгаа хамт л живнэ. Харин хэзээ ч багаа орхиж завь руу үсрэхгүй” гэжээ.

“Пеликанс”-тэй тоглоход Коби 31 минутыг талбайд өнгөрүүлэхдээ ердөө 14 оноо авчээ. Харин түүний баг одоогоор 5 хожил, 16 хожигдолтой явна.

Хуваалцах