Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Лос Анжелес Лейкэрс" баг "Голдэн Стэйтчүүдэд" дахин хожигдов

НБА-гийн 2014-2015 оны улирлын өмнөх тоглолтууд үргэлжилж байна. Өчигдөр таван тоглолт таван боллоо. Түүний дотор "Голдэн Стэйт Уорриорс" баг "Лос Анжелес Лейкэрс"-ийг 41 онооны зөрүүгээр илт илүүрхэж хожлоо.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Лос Анжелес Лейкэрс" баг "Голдэн Стэйтчүүдэд" дахин хожигдов
"Лос Анжелес Лейкэрс" баг "Голдэн Стэйтчүүдэд" дахин хожигдов. Зураг: МҮОНРТ

НБА-гийн 2014-2015 оны улирлын өмнөх тоглолтууд үргэлжилж байна. Өчигдөр таван тоглолт таван боллоо. Түүний дотор "Голдэн Стэйт Уорриорс" баг "Лос Анжелес Лейкэрс"-ийг 41 онооны зөрүүгээр илт илүүрхэж хожлоо. Тоглолтын эхнээс тэргүүлж эхэлсэн "Уорриорс" эхний хагаст 63-46 харьцаагаар илүүрхсэн бол тоглолт дуусахад 116-75 харьцаагаар илт илүүрхэв.

Тус тоглолтод Стивэн Карри 25 оноо, зургаан самбараас бөмбөг авалт, зургаан оновчтой дамжуулалтыг гүйцэтгэсэн бол Клэй Томпсон 16 оноог нэмэрлэжээ.

Харин эсрэг багаас Сакре, Эллинктон нар тус бүр 12 оноог авсан бол Коби Брайнт 24 минут тоглохдоо зургаан оноо, таван оновчтой дамжуулалт гүйцэтгэжээ. Тэрбээр 24 минут тоглохдоо 13 удаа дундын зайнаас довтолж ердөө 3-ыг нь амжилтай болгожээ.

"Лос Анжелес Лейкэрс" ийнхүү хэдхэн хоногийн өмнө хожигдол амссан бол энэ удаа мөн л "Уорриорс"-оос ялагдал хүлээлээ.

Хуваалцах