Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Лозанн-2020"-д оролцож буй баг тамирчдад амжилт хүслээ

Дэлхийн спортын шинэ оддын шигшмэл өрсөлдөөн бүхий "Лозанн-2020" Залуучуудын өвлийн олимпийн III наадмыг "MNB Спорт" сувгаар өдөр бүр хүлээн авч үзээрэй

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Лозанн-2020"-д оролцож буй баг тамирчдад амжилт хүслээ
"Лозанн-2020"-д оролцож буй баг тамирчдад амжилт хүслээ. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Олон улсын олимпийн хорооны хүндэт гишүүн, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ш.Магван, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар "Лозанн-2020"-д оролцож буй Монголын баг тамирчдад хүндэтгэл үзүүлж, амжилт хүслээ.

"Лозанн-2020" Залуучуудын өвлийн олимпийн III наадамд Монгол Улсаас биатлон, гүйлтийн цанын төрлөөр нийт зургаан тамирчин эрхээ авч оролцож байна.

Сонирхуулахад, Дэлхийн спортын шинэ оддын шигшмэл өрсөлдөөн бүхий "Лозанн-2020" Залуучуудын өвлийн олимпийн III наадмыг "MNB Спорт" сувгаар өдөр бүр хүлээн авч үзээрэй.

Хуваалцах