"Лозанн 2020": Швейцар улс дахь монголчууд баг тамирчдаа дэмжинэ
Швейцар дахь Монголчуудын холбооноос баг тамирчдадаа амжилт хүсэж, тэмцээний талбарт хамтдаа байж, хөгжөөн дэмжихээ илэрхийлсэн байна.
Мэдээллийн алба

Швейцар улсад амьдарч буй монголчуудын төлөөлөл өчигдөр "Лозанн - 2020" Залуучуудын өвлийн олимпийн наадамд оролцож буй Монголын баг тамирчидтай уулзлаа.
Энэ үеэр Швейцар дахь Монголчуудын холбооноос баг тамирчдадаа амжилт хүсэж, тэмцээний талбарт хамтдаа байж, хөгжөөн дэмжихээ илэрхийлсэн байна.
Сонирхуулахад, Дэлхийн спортын шинэ оддын шигшмэл өрсөлдөөн бүхий "Лозанн-2020" Залуучуудын өвлийн олимпийн III наадмыг "MNB Спорт" сувгаар өдөр бүр хүлээн авч үзээрэй.



















