Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Лозанн-2020": Өнөөдөр Монголын тамирчид уралдана

Гүйлтийн цанын сонгодог тэшилтийн уралдаанд тамирчид 30 секундийн зайтай цуварч гараанаас гарах бөгөөд 2.5 км зайн тойргийг тэшилтийн сонгодог техникээр эмэгтэйчүүд хоёр удаа, эрэгтэйчүүд дөрвөн удаа тойрдог.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Лозанн-2020": Өнөөдөр Монголын тамирчид уралдана
"Лозанн-2020": Өнөөдөр Монголын тамирчид уралдана. Зураг: МҮОНРТ

"Лозанн-2020" Залуучуудын өвлийн олимпын наадмын гүйлтийн цанын сонгодог тэшилтийн төрлүүд өнөөдөр болно. Үүнээс эмэгтэйчүүдийн таван км-н зайн уралдаан Улаанбаатар хотын цагаар 18:00 цагт эхлэх юм байна. Энэ төрөлд нийт 83 тамирчин өрсөлдөх бөгөөд эх орноо төлөөлөн Залуучуудын өвлийн наадамд оролцож буй Д.Урангоо 13 дугаарт, Б.Номин-Эрдэнэ 15 дугаарт гараанаас гарна.

Харин эрэгтэйчүүдийн 10 км-н зайд нийт 85 тамирчин уралдах бөгөөд Улаанбаатар хотын цагаар 20:00 цагт Б.Хонгор 13 дугаарт, О.Золбаяр 28 дугаарт гараанаас гарах юм.

Сонирхуулахад, Гүйлтийн цанын сонгодог тэшилтийн уралдаанд тамирчид 30 секундийн зайтай цуварч гараанаас гарах бөгөөд 2.5 км зайн тойргийг тэшилтийн сонгодог техникээр эмэгтэйчүүд хоёр удаа, эрэгтэйчүүд дөрвөн удаа тойрдог.

Эрхэм уншигч та бүхэн дэлхийн спортын шинэ оддын шигшмэл өрсөлдөөн бүхий "Лозанн-2020" Залуучуудын өвлийн олимпын III наадмыг "MNB Спорт" сувгаар өдөр бүр хүлээн авч үзээрэй.

Хуваалцах