Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Лозанн-2020": Залуучуудын олимпын наадмын хаалтын ёслол болно

"Лозанн 2020" Залуучуудын олимпын наадмын хаалтын ёслолыг “MNB Спорт” суваг шууд дамжуулан үзүүлнэ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Лозанн-2020": Залуучуудын олимпын наадмын хаалтын ёслол болно
"Лозанн-2020": Залуучуудын олимпын наадмын хаалтын ёслол болно. Зураг: МҮОНРТ

Швейцар улсын Лозанн хотноо энэ сарын 9-нд эхэлсэн Залуучуудын өвлийн III олимпын наадамд 79 орны 1872 тамирчин, 16 спортын төрлөөр 81 багц медалийн төлөө хурд хүч, цэц мэргэн, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа билээ.

14 өдрийн турш үргэлжилж буй "Лозанн 2020" Залуучуудын олимпын наадмын хаалтын ёслол Улаанбаатар хотын цагаар энэ сарын 22-23-нд шилжих шөнө 01:00 цагт болно.

Ташрамд дуулгахад, "Лозанн 2020" Залуучуудын олимпын наадмын хаалтын ёслолыг “MNB Спорт” суваг шууд дамжуулан үзүүлнэ.

Хуваалцах