Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Лозанн - 2020" залуучуудын өвлийн олимпод Монголын зургаан тамирчин орно

манай тамирчид гүйлтийн цана, биатлоны төрөлд оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байгаа бөгөөд Монголын багийн ахлагчаар Монголын үндэсний олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Амаржаргал ажиллана.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Лозанн - 2020" залуучуудын өвлийн олимпод Монголын зургаан тамирчин орно
"Лозанн - 2020" залуучуудын өвлийн олимпод Монголын зургаан тамирчин орно. Зураг: МҮОНРТ

Залуучуудын өвлийн олимпийн III наадам 2020 оны нэгдүгээр сарын 9-22-нд Швейцар улсын Лозанн хотноо зохион байгуулагдана. Энэ удаагийн наадамд 70 гаруй орны 1800 гаруй тамирчин спортын 16 төрөлд, 81 багц медалийн төлөө өрсөлдөх аж.

Үүнээс Монгол Улсаас зургаан тамирчин болон дасгалжуулагч, албаны хүмүүс зэрэг 12 хүний бүрэлдэхүүнтэй баг "Лозанн - 2020" залуучуудын өвлийн олимпийн наадмыг зорих юм байна. Тухайлбал, манай тамирчид гүйлтийн цана, биатлоны төрөлд оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байгаа бөгөөд Монголын багийн ахлагчаар Монголын үндэсний олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Амаржаргал ажиллана.

Хуваалцах