Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Лозанн-2020" залуучуудын өвлийн олимпыг "MNB Спорт" суваг шууд дамжуулна

Швейцарийн Лозанн хотноо маргааш Залуучуудын өвлийн олимпын III наадам эхлэх гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Лозанн-2020" залуучуудын өвлийн олимпыг "MNB Спорт" суваг шууд дамжуулна
"Лозанн-2020" залуучуудын өвлийн олимпыг "MNB Спорт" суваг шууд дамжуулна. Зураг: МҮОНРТ

Швейцарийн Лозанн хотноо маргааш Залуучуудын өвлийн олимпын III наадам эхлэх гэж байна. Залуучуудын өвлийн олимпийн III наадам Швейцар улсын Лозанн хотноо 2020.01.09-22-ны өдрүүдэд зохион байгуулагдах билээ. Энэ удаагийн наадамд дэлхийн 70 гаруй улсын 1800 гаруй тамирчин спортын 16 төрлөөр 81 багц медалийн төлөө өрсөлдөнө.

"Лозанн-2020" олимпийн наадмын нээлтийн ёслол Улаанбаатарын цагаар нэгдүгээр сарын 10-ны 03:00 цагт эхлэх юм. "Лозанн-2020" залуучуудын өвлийн олимпын гуравдугаар наадмын эхний өдрийн буюу баасан гарагийн шууд дамжуулалтын цагийн хуваарийг та бүхэнд хүргэж байна.

ОУОХ-ноос зохион байгуулдаг Залуучуудын олимпын наадмын түүх 2010 оноос эхтэй. Тодруулбал, залуучуудын зуны олимпын наадам 2010 онд Сингапурт, 2014 онд БНХАУ-ын Нанжинд, 2018 онд Аргентины Буэнос Айрес хотноо болж байсан бол Залуучуудын өвлийн олимпын наадам 2012 онд Австрийн Инсбрукт, 2016 онд Норвегийн Лиллехаммер хотноо тус тус зохион байгуулагджээ. Залуучуудын олимпын наадамд 18 хүртэлх насны тамирчид оролцох эрхтэй байдаг.

"Лозанн-2020" залуучуудын өвлийн олимпын наадамд оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.

Дэлхийн спортын шинэ оддын шигшмэл өрсөлдөөнийг "MNB Спорт" сувгаар өдөр бүр хүлээн авч үзээрэй.

Хуваалцах