Луи Ван Гаал: Бид өөрсдөө ялалтаа тэдэнд өгчихлөө
Английн цомын шөвгийн дөрвийн төлөөх тоглолт явагдаж “Манчестер Юнайтед” талбайдаа “Арсенал”-ыг хүлээн авч, 1:2-оор хожигдсон. Ийнхүү Арсен Вангерын баг шөвгөрлөө.
Мэдээллийн алба

Английн цомын шөвгийн дөрвийн төлөөх тоглолт явагдаж “Манчестер Юнайтед” талбайдаа “Арсенал”-ыг хүлээн авч, 1:2-оор хожигдсон. Ийнхүү Арсен Вангерын баг шөвгөрлөө.
Харин тоглолтын дараагаар "Юнайтед"-ийн ахлах дасгалжуулагч Луи Ван Гаал "хожигдолд өөрсдөө л буруутай" гэж мэдэгдсэн байна.
Тэрээр “Хувцас солих өрөөнд би тоглогчдод хэлсэн. Бид нар өөрсдөө ялалтаа тэдэнд өгчихлөө” гэж. Энэ л сэтгэл гонсойлгож байна. Бид эхний үед гоол оруулах боломжийг эхэлж гаргасан хэрнээ эхлээд гоол алдчихсан. Өрсөлдөгчдөөсөө болж бид хожигдоогүй, бид өөрсдөөсөө л болж хожигдлоо. Хагас шигшээд шалгарахыг их хүсч байсан болохоор сэтгэл үнэхээр таагүй байна. Ди Мариягийн хувьд Испанийн лигт тоглож байсан шүү дээ. Тэр шүүгчийг чангааж татах хэрэггүй гэдгийг мэддэг. Энэ нь сэтгэл хөдлөл, бухимдлаа шүүгчид илэрхийлсэнд тооцогддог журамтай. Би түүнд энэ талаар хэлсэн. Гэхдээ яг юу болсныг бичлэг дээр дахиад нэг үзчих хэрэгтэй байх. Тэр шүүгчийг татсан. Энэ бол улс бүрт хориотой, ямар ч зөвтгөл байж болохгүй үйлдэл шүү дээ” гэж Ван Гаал өгүүлжээ.
/Ди Мариягийн шүүгчийг татсан бичлэг/


















