Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Лусиано Нарсинх “Суонси Сити”-д ирлээ

Уэльсийн “Суонси Сити” клубын ахлах дасгалжуулагчийн албанд томилогдсон Пол Клемент шинэ багтаа эхний наймаагаа хийлээ. Тэрээр Нидерландын “ПСВ Эйндховен” клубээс баруун жигүүрийн хагас хамгаалагч Лусиано Нарсинхийг багтаа ирүүлсэн байна.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Лусиано Нарсинх “Суонси Сити”-д ирлээ
Лусиано Нарсинх “Суонси Сити”-д ирлээ. Зураг: МҮОНРТ

Уэльсийн “Суонси Сити” клубын ахлах дасгалжуулагчийн албанд томилогдсон Пол Клемент шинэ багтаа эхний наймаагаа хийлээ. Тэрээр Нидерландын “ПСВ Эйндховен” клубээс баруун жигүүрийн хагас хамгаалагч Лусиано Нарсинхийг багтаа ирүүлсэн байна. Английн “Премьер лиг”-ийн “Суонси Сити” клубын удирдлагууд 26 настай Нидерланд залуу Лусиано Нарсинх 4 сая паундын үнээр худалдан авлаа. Нарсинх шинэ багтаа 28 дугаартайгаар тоглох юм байна. 2008 онд Нидерладнын “Херенвен” клубээс мэргэжлийн тамирчны гарагаа эхлүүлж байсан тэрээр алдарт “ПСВ Эйндховен”-д 2012 онд ирж байлаа. Улмаар энэ хүртэлх хугацаанд нийтдээ 159 тоглолтод оролцож, 26 гоолыг оруулсан бөгөөд сүүлийн 2 жил дараалан Нидерландын лигийн аваргын цомыг хүртсэн. Сүүлийн жилүүдэд ур чадвар нь эрчимтэй өсч яваа энэ заууу мөн Нидерландын шигшээ багийн хамтаар 19 тоглолтод талбайд гарч, 4 гоол оруулжээ. Уэльсийн “Суонси Сити” клубын хувьд Английн “Премьер лиг”-ийн эхний 21 тойргийн тоглолтод оролцож, 15 оноо авсан үзүүлэлтээр хүснэгийн сүүлийн байрт бичигдэж байгаа юм.

Хуваалцах