Лусын дагина амьдарсаар байна
Калифорнид жинхэнэ лусын дагина амьдарч байна. 33 настай, загвар өмсөгч Линден Уолберт загасны сүүл зүүн, дэлхийгээр аялж, хүмүүсийг далай тэнгисээ хайрлан хамгаалахыг уриалдаг ажээ. Тэрээр усан дор таван минут хүртэл амьсгаагаа барих чадвартай төдийгүй 30 хүртэл метрийн гүнд төвөггүй сэлж чаддаг юм
Мэдээллийн алба

Калифорнид жинхэнэ лусын дагина амьдарч байна. 33 настай, загвар өмсөгч Линден Уолберт загасны сүүл зүүн, дэлхийгээр аялж, хүмүүсийг далай тэнгисээ хайрлан хамгаалахыг уриалдаг ажээ. Тэрээр усан дор таван минут хүртэл амьсгаагаа барих чадвартай төдийгүй 30 хүртэл метрийн гүнд төвөггүй сэлж чаддаг юм байна.
Линден Номхон далай, Атлантын далай зэрэг төрөл бүрийн газар очиж тэндэхийн оршин суугчид болон махчин загас, далайн мөгөөрс, наймаалж зэрэгтэй хамт зургаа татуулдаг аж. Ингэж тэрээр хүмүүсийн анхаарлыг татаж, усан доорх амьдралын хэв маягт заналхийлж буй хүн төрөлхтний үйлдлийг сэрэмжлүүлдэг байна.


















