"Лувр" шилдэг музей хэвээр байна
Парисын Лувр дэлхийн хамгийн олон хүн үздэг музей хэвээр байсаар байна. Өнгөрөгч онд Луврыг 9.3 сая хүн үзэж сонирхсон нь 2013 оноос 100 мянгаар бага боловч бусад музейтэй харьцуулвал маш өндөр үзүүлэлт юм.
Мэдээллийн алба

Луврыг үзэж сонирхогчдын 70 орчим хувь нь гадаадынхан байдаг аж. Ингэхдээ францчуудаас гадна тус музейг гол төлөв Америк, Хятад, Итали, Англи, Бразилийн жуулчид ихээр үздэг байна.
Үүнээс гадна музей сонирхогчдын талаас илүү хувь нь 30-аас доош насныхан байдаг аж.