Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Люксембургийн дугуйчин эхний гараандаа тэргүүллээ

Дугуйн спортын цуврал тэмцээн өчигдөр Оман улсад эхэлж, эхний гараа явагдахад Люксембургийн вант улсын тамирчин, 23 настай Боб Жүнглс түрүүллээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Люксембургийн дугуйчин эхний гараандаа тэргүүллээ
Люксембургийн дугуйчин эхний гараандаа тэргүүллээ. Зураг: МҮОНРТ

Дугуйн спортын цуврал тэмцээн өчигдөр Оман улсад эхэлж, эхний гараа явагдахад Люксембургийн вант улсын тамирчин, 23 настай Боб Жүнглс түрүүллээ. Гараа тус улсын Мускат хотын Оман үзэсгэлэнгийн төвөөс Ал Бустан төв хүртэл 145.5 км-ын зайд 121 тамирчин өрсөлдсөн юм. Түрүүлсэн тамирчин туулах ёстой замаа гурван цаг 37.23 секундын хугацаанд илээв. Түүний ард Белгийн тамирчин Серж Паувелс, Францын тамирчин Ромен Барде нар бариалсан юм.

2010 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү тэмцээнд 50 гаруй орны 141 тамирчин хурд хүчээ сорин өрсөлдөж, энэ сарын 30-нд зургаа дахь гараагаа явуулснаар ялагчаа тодруулна.

Хуваалцах