Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Льюс Николь хоёр гэрлэнэ

Николь таван жилийн турш болзсон Алдарт Formula-1 авто уралдааны тамирчин Льюс Хэмилтонтой гэрлэх болсон тухайгаа албан ёсоор зарлаад удаагүй байгаа.

МӨ
Мөнхөө

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Льюс Николь хоёр гэрлэнэ
Льюс Николь хоёр гэрлэнэ. Зураг: МҮОНРТ

Николь таван жилийн турш болзсон Алдарт Formula-1 авто уралдааны тамирчин Льюс Хэмилтонтой гэрлэх болсон тухайгаа албан ёсоор зарлаад удаагүй байгаа.

2010 онд Монгол дахь “Cosmopolitan” сэтгүүлийн нээлтийн шоу болох “Cosmo Love Show”-нд ирнэ хэмээн цуурч, ядруу монголчуудаас хувийн онгоц нэхэн сандаргаж асан бүсгүй өдгөө 34 нас хүрч байгаа бөгөөд 28 настай тамирчин залуутай гэрлэж, хүүхэд төрүүлэх хүсэлтэй байгаагаа ч нуусангүй.

Льюс найз бүсгүйдээ British Grand Prix уралдааны үеэр гэрлэх санал тависнаар тэд болзож эхэлснээсээ хойших таван жилдээ багтаж гэрлэхээр яаравчилсан байна. Мөн нэмж дуулгахад дэлхийд алдартай “Pussycat Dolls” хамтлагийн дуучин байсан Николь Шерзингер найз залуугаа хөгжмийн ертөнц рүү уруу татах болсон ба Хэмилтон уралдахаасаа гадна чөлөөт цагаа дуу бичлэгийн студид өнгөрүүлэх дуртай болжээ.

Хуваалцах