Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

М.Ананд, Г.Ган-Эрдэнэ нар л Кисэносатогийн гол өрсөлдөгч болоод байна

Эдгээр бөхийн араас озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ найман даваа, нэг унаатайгаар нэхэж буй.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Ананд, Г.Ган-Эрдэнэ нар л Кисэносатогийн гол өрсөлдөгч болоод байна
М.Ананд, Г.Ган-Эрдэнэ нар л Кисэносатогийн гол өрсөлдөгч болоод байна. Зураг: МҮОНРТ

Японы мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн өрсөлдөөнтэй үргэлжилж байна. Осака хотноо болж буй энэхүү тэмцээн тэргүүлэгчдийн хувьд ихээхэн өөрчлөлт орж эхэллээ. Башёг шинэхэн аварга Кисэносато есөн даваатайгаар итгэл төгс тэргүүлсэн хэвээр байна. Түүнтэй адил сэкивакэ Такаясү нэг ч унаагүй байгаа.

Эдгээр бөхийн араас озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ найман даваа, нэг унаатайгаар нэхэж буй.

Харин аварга Харүмафүжи өчигдрийн барилдаанд Араваши Э.Дөлгөөнд унаснаар тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээ рүү ухарлаа.

Их аварга Хакүхо М.Даваажаргал башёг өнжсөн энэ үед аварга Какүрюү М.Ананд, озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар л Кисэносатогийн гол өрсөлдөгч болж үлдлээ.

  • Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 6-3

  • Ёкозүна Какүрюү М.Ананд 7-2

  • Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 8-1

  • Сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил 5-4

  • Маегашири-2 Таканойва А.Баасандорж 2-7

  • Маегашири-4 Араваши Э.Дөлгөөн 2-7

  • Маегашири-6 Чиёошома Г.Мөнхсайхан 7-2

  • Маегашири-7 Ичиножёо А.Ичинноров 3-6

  • Маегашири-14 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 2-7

Хуваалцах