М.Ананд хоёр жилийн өмнөх энэ өдөр 71 дэх их аваргаар тодорч байлаа
Японы сүмо бөхийн холбооноос түүнийг тэрхүү башёд 13 болон түүнээс дээш давж түрүүлбэл Ёкозүна цол олгохоо амлаад байсан юм.
Мэдээллийн алба

Какүрюү М.Ананд хоёр жилийн өмнөх энэ өдөр Японы мэргэжлийн сүмогийн 71 дэх их аваргаар тодорч байв. Тодруулбал, тэрбээр “Харү” башёгийн сүүлчийн өдөр Озэки Котошёгикүтэй барилдаж давснаар 14 даваа, нэг унаатайгаар түрүүлсэн билээ.
Японы сүмо бөхийн холбооноос түүнийг тэрхүү башёд 13 болон түүнээс дээш давж түрүүлбэл Ёкозүна цол олгохоо амлаад байсан юм. Тийнхүү тэрбээр сүмогийн холбооноос тавьсан нөхцөлийг давуулан биелүүлж чадсан.
Түүнчлэн 2015 оны хоёрдугаар сарын 17-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, түүнд Монгол Улсын гавьяат тамирчин, Хакүхо М.Даваажаргалд Хөдөлмөрийн баатар цол олгож байлаа.


















