М.Анхцэцэг Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Мөн “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн, оюутны ДАШТ-ээс медаль хүртэж байлаа.
Мэдээллийн алба

ДАШТ-ий хүрэл медальт М.Анхцэцэг Тайландад болж буй ДАШТ-ий 81 кг-ын жинд хүч сорьж байгаа бөгөөд тэрбээр огцом өргөлтийн төрөлд 110 кг өргөж, Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ.
Тэрбээр “Рио-2016” олимпийн наадамд VIII байрт шалгарч, улсынхаа дээд амжилтыг 70 гаруй удаа шинэчилсэн, Азийн АШТ-д түрүүлж байсан билээ.
Мөн “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн, оюутны ДАШТ-ээс медаль хүртэж байлаа.
Сонирхуулахад, түүний багш Ц.Хосбаяр бөгөөд УДЭТ-ын жүжигчинтэй ”Драмын3”-ын нэг Б.Золжаргалтай гэр бүл болж, саяхан үрийн зулай үнэрлээд байгаа билээ.


















