М.Анхцэцэг наймдугаар байрт орлоо
Хүндийг өргөлийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 69 кг-д Монголын тамирчин М. Анхцэцэг нийлбэр дүнгээр наймдугаар байрт оров.
Мэдээллийн алба

Хүндийг өргөлийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 69 кг-д Монголын тамирчин М. Анхцэцэг нийлбэр дүнгээр наймдугаар байрт оров. Тэрбээр огцом өргөлтөөр 110 кг өргөж зургаадугаар, түлхэлттэй өргөлтөөр 133 кг өргөж аравдугаар байрт орсон. Харин нийлбэрээр 243 кг өргөж наймдугаар байрт шалгарчээ.
Алтан медалийг Хятадын Шианг (120+143=263 кг), мөнгөн медалийг Казахстаны Жазира Жаппархул (116+140=256 кг), хүрэл медалийг Оросын А.Романова (116+137=253 кг) тус тус хүртлээ. Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Техас мужийн Хьюстон хотноо үргэлжилж байна.




















