Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

М.Анхцэцэг оюутны Дэлхийн аварга боллоо

Саяхан болсон залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн хүндийг өргөлтийн залуу тамирчин М.Анхцэцэг оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Анхцэцэг оюутны Дэлхийн аварга боллоо
М.Анхцэцэг оюутны Дэлхийн аварга боллоо. Зураг: МҮОНРТ

Саяхан болсон залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн хүндийг өргөлтийн залуу тамирчин М.Анхцэцэг оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртлээ.

Тус тэмцээн Мексикийн Мериад хотноо болж манай тамирчин М.Анхцэцэг Монголын цагаар 11-р сарын 18-ны шөнийн 02.30 цагаас тэмцээнээ эхэлж, хүндийн өргөлтийн оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ.

Тэмцээний эмэгтэйчүүдийн -75 кг-ын жинд өрсөлдсөн М.Анхцэцэг нийлбэр дүнгээр 235 кг-ыг /огцомоор 105 кг, түлхэлтээр 130 кг/ өргөв. Энэ жинд Мексик, Канадын тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртжээ.

Манай тамирчин огцом өргөлтийн сүүлийн оролдлогоор 136 кг-ыг захиалсан боловч өргөлтийн явцад бага зэргийн бэртэл авсан юм.

М.Анхцэцэгийн хувьд анх удаа оюутны Дэлхийн аваргад өрсөлдсөн бөгөөд тэмцээний үеэр Канад дасгалжуулагч түүнд тусалжээ. Тэрбээр хүндийн өргөлтийн төрөлд дээрх тэмцээнээс медаль хүртсэн анхны тамирчин болж байна.

Ийнхүү дасгалжуулагчгүйгээр тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дараалан оролцсон М.Анхцэцэг долоо хоногийн хугацаанд хоёр алтан медалийг эх орондоо авчирч чадлаа.


Хуваалцах