М.Билгүтэй ганцаараа хүрэл медаль хүртэв
Үүнээс 97 кг-ын жинд “Женко” клүбийн тамирчин, спортын мастер М.Билгүтэй хүрэл медаль хүртэж, эх орныхоо нэрийг дуурсгалаа.
Мэдээллийн алба

ОХУ-ын Тувагийн нийслэл Кызыл хотод чөлөөт бөхийн “Төв Ази” 39 дэх удаагийн тэмцээн боллоо.
МЧБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, Тува Улсын гавьяат тамирчин, Монгол Улсын заан Д.Бумбаяраар ахлуулсан Азийн аварга ОУХМ Д.Хүдэрбулга, "Монголиа Опен" ОУТ-ий медальт Б.Нямдорж, Б.Сүхбат, М.Билгүтэй, Г.Чойгажид тэргүүтэй манай улсын 10 гаруй тамирчин уг тэмцээнд хүч үзэв.
Үүнээс 97 кг-ын жинд “Женко” клүбийн тамирчин, спортын мастер М.Билгүтэй хүрэл медаль хүртэж, эх орныхоо нэрийг дуурсгалаа.
Тэмцээнд Монгол, Тувагаас гадна ОХУ-ын Красноярск, Кемерово, Хакас, Новосибирск, Буриадын нийт 150 гаруй тамирчин эрэгтэйчүүдийн найман жинд өрсөлджээ.


















