Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

М.Бөхбат олимпийн наадмыг шүүнэ

Гэхдээ Ази тивийг төлөөлж, Монгол, Япон, Хятадаас л олимпийн наадмыг дэнслэх юм байна. Түүнчлэн манай улс түүхэндээ анх удаа жүдо бөхийн төрөлд олимпийн их наадамд шүүгчтэй боллоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Бөхбат олимпийн наадмыг шүүнэ
М.Бөхбат олимпийн наадмыг шүүнэ. Зураг: МҮОНРТ

Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал, шүүгч М.Бөхбат “Рио-2016” зуны олимпийн наадамд шүүгчээр оролцох эрхээ Олон улсын жүдо бөхийн холбооноос хүлээн авлаа. Түүнтэй дэлхийн 14 орны шүүгч хамт ажиллах гэнэ.

Гэхдээ Ази тивийг төлөөлж, Монгол, Япон, Хятадаас л олимпийн наадмыг дэнслэх юм байна. Түүнчлэн манай улс түүхэндээ анх удаа жүдо бөхийн төрөлд олимпийн их наадамд шүүгчтэй боллоо.

Тэрбээр олимпийн эрхийн оноо олгох Астанагийн ДАШТ, “Их дуулга”, гран при тэмцээнүүдийг шүүсэн билээ.

Мөн Мехсик улсад өнөөдөр эхэлж буй олимпийн эрхийн оноо олгох сүүлчийн тэмцээн дэлхийн шилдгүүдийн “Мастерс”-ыг шүүнэ.

Хуваалцах