М.Бундмаа алтан медаль хүртлээ
БНСУ-ын Чэжү хотноо Олон улсын жүдо бөхийн холбооны зохион байгуулж буй Гран при тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд хүч үзсэн МУГТ М.Бундмаа АНУ-ын бөх Мелисса Темпелменийг, хэсгийн аваргын төлөө Солонгосын Ким Ми Риг, зооны аваргын төлөө Украйны Тетиа
Мэдээллийн алба

БНСУ-ын Чэжү хотноо Олон улсын жүдо бөхийн холбооны зохион байгуулж буй Гран при тэмцээн үргэлжлэн явагдаж байна.
Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд хүч үзсэн МУГТ М.Бундмаа АНУ-ын бөх Мелисса Темпелменийг, хэсгийн аваргын төлөө Солонгосын Ким Ми Риг, зооны аваргын төлөө Украйны Тетиана Левицкаг ялж, алтан медалийн төлөө барилдах эрхээ авсан.
Тэрээр алтан медалийн төлөө Солонгосын бөх Жун Ен Жунтай барилдаж, хоёр вазари үнэлгээгээр цэвэр ялснаар аварга боллоо.


















