М.Бундмаа, Б.Батгэрэл нар Хонгконгийн шигшээ багт урилгаар ажиллаж байна
Хонгконг Улс нь жүдо бөхийн төрлөөр тивийн аваргаас медаль авч байгаагүй бөгөөд өөрийн эх орондоо анхны медалиа авахаар зорьж байна.
Мэдээллийн алба

Монголын жүдо бөхийн холбооны шигшээ багийн гишүүн, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ Б.Батгэрэл нар Хонгконгийн шигшээ багт урилгаар ажиллаж байна.
Хонгконг Улс нь жүдо бөхийн төрлөөр тивийн аваргаас медаль авч байгаагүй бөгөөд өөрийн эх орондоо анхны медалиа авахаар зорьж байна.
Хонгконгоос эрэгтэй, эмэгтэй тус бүр таван тамирчин тивийн аваргад хүч үзнэ.
Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 26-28-нд Хонгконгод болох ба Монголын 17 жүдоч өрсөлдөнө.


















