М.Бундмаа хүрэл медаль зүүлээ
Жүдо бөхийн ААШТ-ий эмэгтэйчүүдийн -52 кг-д хүч үзсэн Монгол Улсын гавьяат тамирчин М.Бундмаа хүрэл медиалаар энгэрээ гоёлоо.
Мэдээллийн алба

Жүдо бөхийн ААШТ-ий эмэгтэйчүүдийн -52 кг-д хүч үзсэн Монгол Улсын гавьяат тамирчин М.Бундмаа хүрэл медиалаар энгэрээ гоёлоо. Түүнтэй нэг жинд А.Цолмон өрсөлдсөн бөгөөд "В" хэсэгт хоорондоо таарч М.Бундмаа торгуулиар ялсан юм.
Харин хагас шигшээд Хятадын жүдоч Ма Юиннантай таарч юүко үнэлгээгээр ялагдснаар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон. 2015 оны ААШТ-ий шигшээд Ма Юиннан М.Бундааг цэвэр ялж түрүүлсэн удаатай.
Манай тамирчин хүрэл медалийн төлөө БНСУ-ын Ким Ми Риг юүкогоор ялж шагналын тавцанд гарав. Ийнхүү тэр тус тэмцээнээс таван мөнгө, хоёр хүрэл медальтай боллоо.


















