Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

М.Даваабанди сонгомол бөхийн түүхэн ялалтыг авлаа

Энэ нь Монголын сонгомол бөхийн түүхэнд дэлхийн аваргын анхны ялалт байлаа. М.Даваабанди 1/4 шигшээд өнгөрсөн жилийн дэлхийн аварга, Азербайжаны Элданиз Азизлитай хүч үзнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Даваабанди сонгомол бөхийн түүхэн ялалтыг авлаа
М.Даваабанди сонгомол бөхийн түүхэн ялалтыг авлаа. Зураг: МҮОНРТ

Бөхийн төрлүүдийн 2019 оны насанд хүрэгчдийн ДАШТ өнөөдөр Казахстаны Нур-Султан хотод эхэллээ. Сонгомол бөхийн төрлөөр эхэлсэн бөгөөд 55 кг-ын жинд 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний анхдугаар тэмцээний хүрэл медальт Мөнх-Эрдэнийн Даваабанди 1/8 шигшээд Сербийн Себастиан Коломпарыг цэвэр ялж шөвгийн наймд шалгарлаа.

Энэ нь Монголын сонгомол бөхийн түүхэнд дэлхийн аваргын анхны ялалт байлаа.
М.Даваабанди 1/4 шигшээд өнгөрсөн жилийн дэлхийн аварга, Азербайжаны Элданиз Азизлитай хүч үзнэ.

Хуваалцах