М.Даваажаргал Хөдөлмөрийн баатар боллоо
1700 жилийн түүхтэй Японы мэргэжлийн сүмогийн 33 башёд түрүүлж, тэргүүн дээд амжилтын эзэн болсон МУГТ, Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга М.Даваажаргал морин жилийн отгон Хөдөлмөрийн баатар боллоо.
Мэдээллийн алба

Дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол тэмдэг гардуулахын зэрэгцээ Сүхбаатарын одонгоор мөн давхар шагналаа. М.Даваажаргал ийнхүү Хөдөлмөрийн баатар болсноор манай улсад аав, хүү хоёр Хөдөлмөрийн баатар болж буй анхны тохиолдол юм.
Түүнийг Хөдөлмөрийн баатар болсонтой холбогдуулан Нийслэлийн ЗДТГ, нийслэлийн Соёл урлагийн газар, “Эх нутгийн иргэд” ТББ, Төв аймгийн нутгийн залуучуудын холбоо хамтран хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагааг үргэлжлүүлэн Чингисийн талбай дээр зохион байгуулах гэж байна.
Энэ өдөр мөн мэргэжлийн сумогийн 71 дэх аварга Мангалжалавын Ананд Монгол Улсын гавьяат тамирчин цол тэмдгээр шагнууллаа.