М.Даваажаргал маргааш Монголд ирнэ
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал маргааш эх орондоо ирнэ гэв.
Мэдээллийн алба

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал маргааш эх орондоо ирнэ гэв.
Тэрбээр долоо хоног амрах ба хөлнийхөө гэмтлийг эдгээж гам барих хугацаандаа Монголд байхаар төлөвлөжээ. М.Даваажаргал өөрийн фэйсбүүк хуудаснаа "Сайн байцгаана уу. Энэ сарын башёд миний хоёр шавь сайн барилдаж, нэг нь түрүүлсэн нь надад их урам зориг өглөө. Мөн гурван хоног мацаг барьж дуусгалаа энэ нь хүний биед маш сайн гэдэг юм байна. Гаднаасаа, дотроосоо ч эмчилгээ сайн явагдаж байна. Удахгүй дэвжээндээ гарна аа. Түр баяртай” гэж бичжээ.


















