Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

М.Даваажаргал: Олон Монгол хүүхдийг сүмод татан оруулсан ачтан маань өөд боллоо

Японы мэргэжлийн сүмогийн Нацү башё эхлэхэд хэдхэн хоног үлдээд буй энэ үед 36 түрүүлсэн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал бэлтгэлээ улам чамбайруулж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Даваажаргал: Олон Монгол хүүхдийг сүмод татан оруулсан ачтан маань өөд боллоо
М.Даваажаргал: Олон Монгол хүүхдийг сүмод татан оруулсан ачтан маань өөд боллоо. Зураг: МҮОНРТ

Японы мэргэжлийн сүмогийн Нацү башё эхлэхэд хэдхэн хоног үлдээд буй энэ үед 36 түрүүлсэн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал бэлтгэлээ улам чамбайруулж байна. Тэрбээр дээрх башёд хоёр давахад л дээд зиндаанд хамгийн олон удаа давсан озэки Кайогийн 879 давааг гүйцнэ. Мөн зургаан жил хийсэн нийт цолтой бөхчүүдийн хурлын даргын ажлаа 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадоржид өгсөн юм.

М.Даваажаргал энэ үеэр цахим хуудаснаа бичжээ. Тодруулбал, "Өнөөдөр эмчилгээтэй амарч байгаа Токитэнкү А.Хүчитбаатарыгаа эргэж очлоо.
Эмчилгээнд нь бага ч гэсэн нэмэр болог гээд бүх сүмочоос хандивласан мөнгөө ээжид нь гардууллаа. Мөн "Сэццү сооко" компанийн захирал агсан Асано Такаши бурхан болсонд маш их гашуудаж байна. Энэ хүн олон Монгол хүүхдийг сүмоч болохоор Японд ирэхэд гэр, байрандаа байлгаж сүмогийн дэвжээнд оруулж их амьдралд нь үдэж өгч байсан ачтан байв. Надаас эхлээд олон сүмоч анх удаа наран улсад ирэхдээ энэ хүний гараар дамжигдаж байсан бол одоо бүгдийнх нь гэр бүл, амьдрал ахуй сайжирсан байна. Үүнээс хойш ч биднийгээ тэнгэрийн орноос харж ивээж байгаарай" гэсэн байв.

Асано Такаши нь ийнхүү 77 насандаа тэнгэрт халихад нь Монгол сүмочид сүүлчийн замд нь үдсэн аж.

Хуваалцах