Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

М.Даваажаргал озэки Кайогийн амжилтыг давтлаа

Японы мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын барилдаан буюу Нацү башё өчигдөр Токио хотын “Ryogoku Kokugikan” ордонд эхэллээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Даваажаргал озэки Кайогийн амжилтыг давтлаа
М.Даваажаргал озэки Кайогийн амжилтыг давтлаа. Зураг: МҮОНРТ

Японы мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын барилдаан буюу Нацү башё өчигдөр Токио хотын “Ryogoku Kokugikan” ордонд эхэллээ. Энэ өдөр ёкозүна Хакүхо М.Даваажаргал комүсүби Окиноүмиг өвдөг шороодуулснаар озэки Кайогийн дээд зиндаанд хамгийн олон давсан амжилтад хүрлээ. Тэрбээр 879 давсан юм.

Манай бөхчүүдээс башёгийн эхний өдөр ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж, ёкозүна Какүрюү М.Ананд, озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар учраагаа давсан. "Үлэмж биет" Ичиножёо озэки Тэрүнофүжийг барсангүй. Мөн Таканойва А.Баасандорж, Тамаваши Б.Мөнх-Оргил, Сэйро А.Өнөболд нар эхний учраадаа дийлдэв.

Хацү башё тавдугаар сарын 22-нд өндөрлөнө.

Хуваалцах