Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

М.Даваажаргал тэргүүн эгнээнд зогсов

Мэргэжлийн сүмогийн Харү башёгийн 12 дахь өдрийн барилдаан өндөрлөхөд Хакүхо М.Даваажаргал Гоэйдотой барилдаж давснаар тэргүүлж эхэллээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Даваажаргал тэргүүн эгнээнд зогсов
М.Даваажаргал тэргүүн эгнээнд зогсов. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн сүмогийн Харү башёгийн 12 дахь өдрийн барилдаан өндөрлөхөд Хакүхо М.Даваажаргал Гоэйдотой барилдаж давснаар тэргүүлж эхэллээ. Тэрбээр арсланг ошидаши мэхээр давсан юм. Харин нэг унаатайгаар тэргүүлэгчдийн дунд явсан Кисеносатог ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж өвдөг шороодуулснаар хоёр дахь эгнээ рүү шилжив. Цолоо хамгаалах зорилготой байсан Тэрүнофүжи ёкозүна Какүрюүг давж 50 хувийн амжилтаа баталгаажуулсан бол гурван унаатай байсан Ичиножёо Кёкүшюүхог барсангүй.

Хуваалцах