Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

М.Ган-Очир “Сэтгэлийн хээ” үзэсгэлэнгээ дэлгэнэ

Тус үзэсгэлэн маргааш Төрийн ордонд нээгдэх юм байна. Энэхүү үзэсгэлэнд Монголын үндэсний уламжлалт хээ угалзыг дүрсэлсэн модерн, абстракт 30 гаруй бүтээлийг толилуулах аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Ган-Очир “Сэтгэлийн хээ” үзэсгэлэнгээ дэлгэнэ
М.Ган-Очир “Сэтгэлийн хээ” үзэсгэлэнгээ дэлгэнэ. Зураг: МҮОНРТ

МУЭ-ийн хорооны гишүүн, зураач М.Ган-Очир “Сэтгэлийн хээ” нэртэй бие даасан гурав дахь үзэсгэлэнгээ гаргахаар болжээ.

Тус үзэсгэлэн маргааш Төрийн ордонд нээгдэх юм байна. Энэхүү үзэсгэлэнд Монголын үндэсний уламжлалт хээ угалзыг дүрсэлсэн модерн, абстракт 30 гаруй бүтээлийг толилуулах аж.

Ихэвчлэн байгалийн зургийг зурдаг М.Ган-Очир Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран зургийн ангийг 2009 онд төгсчээ. Тэрбээр, БНСУ, Япон, ХБНГУ-ын уран зургийн үзэсгэлэнд бүтээлээ дэлгэж байсан авьяаслаг, ирээдүйтэй зураач юм.

Хуваалцах