Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

М.Хишигбаяр дэлхийн аварга боллоо

Узбекистанд болсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн АШТ-ээс алтан медаль хүртэж байсан спортын мастер М.Хишигбаяр ээлжит амжилтаа гаргаж, дэлхийн аварга боллоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Хишигбаяр дэлхийн аварга боллоо
М.Хишигбаяр дэлхийн аварга боллоо. Зураг: МҮОНРТ

Хэдхэн сарын өмнө Узбекистанд болсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн АШТ-ээс алтан медаль хүртэж байсан спортын мастер М.Хишигбаяр ээлжит амжилтаа гаргаж, дэлхийн аварга боллоо. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн сард Польш улсын Закопане хотод зохиогдсон 100 буудалт даамын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ДАШТ-д аваргалжээ. Гурав дахь удаагаа зохиогдсон тус тэмцээнд 14 улсын 80 шахам тамирчин оролцсон бөгөөд эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн тэрбээр дөрөв хожиж, гурав тэнцэн, нийт 11 оноо авсан амжилтаар түрүүлсэн аж. Үндсэн төрөлдөө аваргалсан манай тамирчин рапид төрлөөс мөн хүрэл медаль хүртсэн байна.

Сонирхуулахад, М.Хишигбаяр даам, шатрын спортоор аль алинаар нь спортын мастер цол хүртсэн Монголдоо цорын ганц тамирчин бөгөөд даамын УАШТ-ээс гурван алт (1990, 1991, 2005), нэг мөнгө (2006), хоёр хүрэл (2004, 2013) медаль хүртэж, 2005 онд Италид болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцож байв.

Хуваалцах