Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

М.Мөнхгэрэл өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хос медальтан боллоо

М.Мөнхгэрэл Оросын бөхөд 0:8-аар дийлдэж яваад гайхалтай эргэн ирэлт хийж тоог 9:8 болгон илүү гаргасан төдийгүй өрсөлдөгчөө цэвэр дарж ялалт байгуулав.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Мөнхгэрэл өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хос медальтан боллоо
М.Мөнхгэрэл өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хос медальтан боллоо. Зураг: МҮОНРТ

Бөхийн төрлүүдийн 2021 оны залуучуудын ДАШТ ОХУ-ын Башкортостаны Бүгд Найрамдах Улсын Уфа хотын “Уфа Арена”-д болов.

Үүнд 2019 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт “Женко” клубийн тамирчин спортын мастер Мөнхбатын Мөнхгэрэл хоёр жилийн дараа залуучуудын ДАШТ-ий хүрэл медальтан боллоо.

Тэрбээр 55 кг-ын жинд 1/8 шигшээд Кыргызстаны Калмира Билимбек Кызыд 4:6-гаар ялагдсан. Түүний өрсөлдөгч шигшээд шалгарснаар дагах барилдаанд АНУ-ын Пэйтон Строудыг 10:0-ээр хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Анастасья Яндушкинаг цэвэр ялснаар шагналын тавцанд зогссон юм.

М.Мөнхгэрэл Оросын бөхөд 0:8-аар дийлдэж яваад гайхалтай эргэн ирэлт хийж тоог 9:8 болгон илүү гаргасан төдийгүй өрсөлдөгчөө цэвэр дарж ялалт байгуулав.

Тэрбээр манай улсаас өсвөр үе, залуучуудын ДАШТ-ээс хоёулангаас нь медаль хүртсэн тав дахь тамирчин болж байна. Түүнээс өмнө нь гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ОУХМ А.Батцэцэг, Б.Нямгэрэл, Н.Насанбуян нар хос медальтан болж байв.

Хуваалцах