Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

М.Нандинцэцэг УАШТ-ээс 13 дахь медалиа хүртлээ

Боксын насанд хүрэгчдийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн 51 кг-ын шигшээ наймын тоглолт дуусч, Азийн наадмын хүрэл медальт, улсын есөн удаагийн аварга ОУХМ М.Нандинцэцэг алтан медаль зүүлээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Нандинцэцэг УАШТ-ээс 13 дахь медалиа хүртлээ
М.Нандинцэцэг УАШТ-ээс 13 дахь медалиа хүртлээ. Зураг: МҮОНРТ

Боксын насанд хүрэгчдийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн 51 кг-ын шигшээ наймын тоглолт дуусч, Азийн наадмын хүрэл медальт, улсын есөн удаагийн аварга ОУХМ М.Нандинцэцэг алтан медаль зүүлээ. Тэрбээр "Од" клубын тамирчин О.Энхмаатай аваргын төлөө тоглож техникийн илт давуугаар ялж, тус тэмцээнээс 13 дахь медалиа хүртэв. Тодруулбал, есөн алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байсан билээ. М.Нандинцэцэг өмнөх тоглолтуудад ОХУ-ын Буриадын Серебрякова Кристина, Сүхбаатар аймгийн Б.Мөнхнаранг 3:0, Өвөрмонгол Жао Дандан, "Алдар" спорт хорооны тамирчин А.Энхцацралыг 2:1, “Эрдэнэт” бокс клубын тамирчин Б.Мөнгөнсаран, "Ихэр бээлий " клубын тамирчин Х.Уянга нарыг ялсан юм.

Хуваалцах