Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

М.Од маргааш бие даасан гала тоглолтоо үзэгчиддээ хүргэнэ

Эрэгтэй хүн бүжгийн урлагийн оргил болох балет, гоо зүйг мэргэжлийн өндөр төвшинд амилуулах тэр үдэш симфони найрал хөгжим эгшиглэж, модерн болон сонгодог бүжгэн жүжгийн оргил хэсгүүд үзэгч түмний мэдрэмжийн хязгаарыг тэлэх аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Од маргааш бие даасан гала тоглолтоо үзэгчиддээ хүргэнэ
М.Од маргааш бие даасан гала тоглолтоо үзэгчиддээ хүргэнэ. Зураг: МҮОНРТ

Монголын шилдэг балетчдын нэг, УДБЭТ-ын гоцлол бүжигчин М.Од бие даасан гала тоглолтоо үзэгчиддээ хүргэх гэж байна.

Тэрбээр Монголын сор болсон бүжигчдийн хамт тоглох юм.

Эрэгтэй хүн бүжгийн урлагийн оргил болох балет, гоо зүйг мэргэжлийн өндөр төвшинд амилуулах тэр үдэш симфони найрал хөгжим эгшиглэж, модерн болон сонгодог бүжгэн жүжгийн оргил хэсгүүд үзэгч түмний мэдрэмжийн хязгаарыг тэлэх аж.

Тоглолтод

  • Гавьяат жүжигчин Г.Цолмон, О.Анужин

  • Бүжигчин Б.Саруул, Б.Батчимэг, Б.Баасансүрэн, М.Нандинцэцэг, А.Өлзий-Орших, Б.Төгөлдөр

  • А.Эрдэнэболд

  • Бүжиг дэглээч, Үндэсний урлагийн их театрын бүжигчин Э.Энхтайван

  • Бүжиг дэглээч Э.Эрдэнэжаргал

  • Балетын жүжигчид, Симфони найрал хөгжим оролцоно.

Хуваалцах