Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

М.Пүрэвтунгалагийн оронд Э.Сумъяаг ДАШТ-д оролцуулахаар нэрийг нь дэвшүүлжээ

М.Пүрэвтунгалаг нь өдгөө 18 настай бөгөөд энэ жил анх удаа шигшээ багийнхантайгаа бэлтгэл хийж эхэлж байгаа юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Пүрэвтунгалагийн оронд Э.Сумъяаг ДАШТ-д оролцуулахаар нэрийг нь дэвшүүлжээ
М.Пүрэвтунгалагийн оронд Э.Сумъяаг ДАШТ-д оролцуулахаар нэрийг нь дэвшүүлжээ. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Баянхонгор аймгийн харьяат, “Женко” клубийн бөх М.Пүрэвтунгалаг түрүүлсэн билээ. Ийнхүү тэрбээр энэ жилийн ДАШТ-д өрсөлдөх эрхтэй болсон юм.

Гэтэл МЧБХ-ноос түүний оронд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяаг оролцуулах шийдвэр гаргажээ. Иймд М.Пүрэвтунгалаг өнөөдөр аав, ээжтэйгээ хамт хэвлэлийн хурал хийв.

Пүрэвтунгалагийн аав Мөнхбат “Үндэсний шигшээ багийн ахлах дасгалуулагч Б.Баттулга охины минь оронд Э.Сумъяаг оролцуулах гэж байгаад бухимдалтай байна. Уг нь миний охин ДАШТ-д оролцох ёстой. Хэрвээ ямар нэгэн шалтгаантай бол мөнгөн медаль хүртсэн тамирчинд нь энэ эрх шилжих ёстой. Гэтэл УАШТ-д оролцож чадаагүй Э.Сумъяа явна гэдэг нь ямар ч үндэслэлгүй юм. Э.Сумъяа нь УАШТ-нд жиндээ орж чадалгүйн улсмаас хасагдсан байсан шүү дээ. Хэрвээ түүнийг ДАШТ-д оролцвол би амиа хорлоно. Үгүйдээ би “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дээр очиж авч үлдэнэ. Мөн өлсгөлөн зарлана” гэв.

М.Пүрэвтунгалаг нь өдгөө 18 настай бөгөөд энэ жил анх удаа шигшээ багийнхантайгаа бэлтгэл хийж эхэлж байгаа юм.

Хуваалцах