М.Тэлмэн олон улсын балетын тэмцээнд түрүүллээ
Тэрбээр 60 мянган ам.долларын тэтгэлэгтэй тус тэмцээнээс алтан медаль хүртсэн бөгөөд энэ сарын 12-нд эх орондоо ирэх аж.
Мэдээллийн алба

ЮНЕСКО-д бүртгэлтэй, дэлхийд чансаагаараа дээгүүрт бичигддэг, "World ballet grand prix" олон улсын тэмцээнд Монгол Улсаас М.Тэлмэн оролцсон.Тэрбээр 60 мянган ам.долларын тэтгэлэгтэй тус тэмцээнээс алтан медаль хүртсэн бөгөөд энэ сарын 12-нд эх орондоо ирэх аж.
Сонирхуулахад, М.Тэлмэн нэрт балетчин У.Бат-Эрдэнийн удирдлага дор бэлтгэлээ базаажээ. Тэрбээр 2017 онд Хөжим бүжгийн консерваторийг төгссөн бөгөөд АНУ-ын "Kirov academy of Ballet" сургуульд 100 хувийн тэтгэлгээр суралцжээ.


















