М.Трентин Парис-Турс уралдаанд түрүүллээ
Шулуун замд 144 милл буюу 231 км замыг туулсан энэ уралдааны эхнээс л итали дугуйчин Маттео Трентин тэргүүлэгчдийн эгнээнд багтаж, улмаар нэр хүндтэй энэ уралдаанд түрүүллээ.
Мэдээллийн алба

1896 оноос эхлэлтэй дугуйн ууган уралдааны 109 дэх улирал өнгөрсөн ням гарагт болж өндөрлөлөө. Шулуун замд 144 милл буюу 231 км замыг туулсан энэ уралдааны эхнээс л итали дугуйчин Маттео Трентин тэргүүлэгчдийн эгнээнд багтаж, улмаар нэр хүндтэй энэ уралдаанд түрүүллээ. Өнгөрсөн жил энэ уралдаанд Йелле Валлиас түрүүлж байсан бол 2013 онд Аргос Шимано багийн герман дугуйчин Жон Дегенколб цомын эзэн болж байлаа. Лотто Соудел багийн бельги дугуйчин Тош Ван Дер Санде удаалж, тэргүүлэгчээс 4 секунд хоцорч ВМС Рэйсинг багийн бельги дугуйчин Грег ван Авермает гуравдугаарт орсон байна.


















