Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

М.Цэнгүүн Монголын триатлоны холбооны ерөнхий менежерээр томилогдлоо

Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуйгийн тушаалаар М.Цэнгүүн тус холбооны ерөнхий менежерээр томилогджээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Цэнгүүн Монголын триатлоны холбооны ерөнхий менежерээр томилогдлоо
М.Цэнгүүн Монголын триатлоны холбооны ерөнхий менежерээр томилогдлоо. Зураг: МҮОНРТ

Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуйгийн тушаалаар М.Цэнгүүн тус холбооны ерөнхий менежерээр томилогджээ.

Монголын триатлоны анхны тамирчин М.Цэнгүүн 33 настай, эрх зүйч мэргэжилтэй, спортын дэд мастер цолтой. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, "Доха-2006" Азийн зуны спортын наадам, Ази тивийн АШТ, Азийн цомын тэмцээнд өрсөлдөж байсан. Сүүлийн жилүүдэд дасгалжуулагч, шүүгчээр ажиллаж, холбооны дотоод үйл ажиллагаанд оролцсон аж.

Хуваалцах