Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

М.Цогтгэрэл эрэгтэйчүүдээс анхны хүрэл медалийг хүртлээ

Түүний хувьд залуучууд, 23 хүртэлх нас, насанд хүрэгчид гэсэн гурван насны ангилалд тивийн аваргаас хүрэл медаль хүртэж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Цогтгэрэл эрэгтэйчүүдээс анхны хүрэл медалийг хүртлээ
М.Цогтгэрэл эрэгтэйчүүдээс анхны хүрэл медалийг хүртлээ. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн Азийн АШТ-ий эрэгтэйчүүдийн 92 кг-ын жинд “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ Мөнхбаатарын Цогтгэрэл Шинэ Делигийн дэвжээнээс манай эрэгтэй бөхчүүдээс цорын ганц хүрэл медалийг авчирлаа.

Түүний хувьд залуучууд, 23 хүртэлх нас, насанд хүрэгчид гэсэн гурван насны ангилалд тивийн аваргаас хүрэл медаль хүртэж байна.

М.Цогтгэрэл 1/4 шигшээд БНСУ-ын Ли Сун Доныг оноогоор цэвэр (11:0), ялсан ч хагас шигшээд 2018 оны залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт, Японы Такүма Оцүд 1:11-ээр ялагдсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Кыргызстаны Чингиз Керимкуловыг оноогоор цэвэр (11:1) яллаа.

Хуваалцах