М.Цогтгэрэл гурав дахь хүрэл медалийг эх орондоо авч ирлээ
Хагас шигшээд Энэтхэгийн Деепак Пунад цэвэр ялагдсан ч медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм.
У.
У.Баярсайхан
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Чөлөөт бөхийн ААШТ-ий эрэгтэйчүүдийн 84 кг-д М.Цогтгэрэл Тайжуны дэвжээнээс Монголын багийн гурав дахь хүрэл медалийг эх орондоо авч ирлээ.
Тэрбээр шөвгийн наймд Киргизстаны Динисламбек Таалайбек Уулуг цэвэр ялсан.
Хагас шигшээд Энэтхэгийн Деепак Пунад цэвэр ялагдсан ч медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм.
Ийнхүү хүрэл медалийн төлөөх барилдаанаа БНСУ-ын Ли Чол Йонтой хийж, 10:0 буюу онооны илт давуугаар ялав.
Хуваалцах


















