М.Уранцэцэг, Д.Сумъяа нар дэлхийн чансааг тэргүүлж байна
Олон улсын жүдо бөхийн холбооноос гаргасан тус чансааны эхний аравт манай улсын таван бөх багтсаны хоёр нь тэргүүлж байна. Тодруулбал, 48 кг-д М.Уранцэцэг, 57 кг-д Д.Сумъяа нар хошуучилж байгаа юм.
Мэдээллийн алба

Жүдо бөхийн тамирчдын шинэчилсэн чансаа гарлаа. Олон улсын жүдо бөхийн холбооноос гаргасан тус чансааны эхний аравт манай улсын таван бөх багтсаны хоёр нь тэргүүлж байна. Тодруулбал, 48 кг-д М.Уранцэцэг, 57 кг-д Д.Сумъяа нар хошуучилж байгаа юм.

Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д Ц.Цогтбаатар 25 (өмнө нь 32-т байв), 66 кг-д Д.Төмөрхүлэг хоёр, Д.Алтансүх зургаа, 73 кг-д Г.Одбаяр 11, 81 кг-д Н.Дагвасүрэн 13, О.Ууганбаатар 16, 90 кг-д Л.Отгонбаатар найм, -100 кг-д Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр 13, +100 кг-д Б.Тэмүүлэн 23, эмэгтэйчүүдийн 48 кг-д гавьяат тамирчин М.Уранцэцэг нэг, 52 кг-д А.Цолмон 16, гавьяат тамирчин М.Бундмаа 17, 57 кг-д Д.Сумъяа нэг, 63 кг-д Ц.Цэрэннадмид 12, Б.Мөнгөнчимэг 44, 70 кг-д Ц.Наранжаргал 16, 78 кг-д П.Лхамдэгд 31, +78 О.Жавзмаа 37 дугаар байрт эрэмбэлэгдэж байна.


















