Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

М.Уранцэцэг, Д.Сумъяа нар жиндээ тэргүүлжээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдочдын шинэчилсэн чансааг гаргажээ. Үүнд Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг, Д.Сумъяа нар жиндээ тэргүүлсэн байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Уранцэцэг, Д.Сумъяа нар жиндээ тэргүүлжээ
М.Уранцэцэг, Д.Сумъяа нар жиндээ тэргүүлжээ. Зураг: МҮОНРТ

Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдочдын шинэчилсэн чансааг гаргажээ. Үүнд Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг, Д.Сумъяа нар жиндээ тэргүүлсэн байна. Жин тус бүрийн чансааны эхний 20-д багтсан тамирчдыг танилцуулья.

Эрэгтэй:

-60 кг Д.Амартүвшин /1910 оноо/ 4-р байр

-60 кг Г.Болдбаатар /1850 оноо 5-р байр

-66 кг Д.Төмөрхүлэг /2466 оноо/ 2-р байр

-66 кг Д.Алтансүх /1926 оноо/ 5-р байр.

-73 кг Г.Одбаяр /2070 оноо/ 5-р байр.

-81 кг Н.Дагвасүрэн /1760 оноо/ 7- байр.

-81 кг О.Ууганбаатар / 960 оноо/ 19-р байр

-90 кг Г.Алтанбагана /1336 оноо/ 13-р байр (Анталяагийн Гранприд түрүүлэн 28 байр урагшилсан)

-90 кг Л.Отгонбаатар /1148 оноо/ 16-р байр. (Риогийн Олимпоос хойш тэмцээнд ороогүй)

-100 кг Ө.Дүүрэнбаяр /1241 оноо/ 19-р байр.

Эмэгтэй:

-48 кг М.Уранцэцэг /3250 оноо/ 1-р байр.

-57 кг Д.Сумъяа / 3520 оноо/ 1-р байр.

Хуваалцах