Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

М.Уранцэцэг дэлхийн чансааг тэргүүллээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос гаргадаг тамирчдын чансаа өчигдөр шинэчлэгджээ. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинг Гавьяат тамирчин М.Уранцэцэг 2848 оноогоор тэргүүлж байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Уранцэцэг дэлхийн чансааг тэргүүллээ
М.Уранцэцэг дэлхийн чансааг тэргүүллээ. Зураг: МҮОНРТ

Олон улсын жүдо бөхийн холбооноос гаргадаг тамирчдын чансаа өчигдөр шинэчлэгджээ. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинг Гавьяат тамирчин М.Уранцэцэг 2848 оноогоор тэргүүлж байна. Тэрээр саяхан Азербайжены нийслэл Бакугийн “Их дуулга” тэмцээнд түрүүлж, 500 оноо нэмснээр ийнхүү жингээ манлайлах болсон байна.

Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 2013 оны дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Г.Болдбаатар гуравдугаар байрт бичигдсэн бол 73 кг-ын жинд Лондоны олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир чансаа буурч, хоёрдугаар байрт бичигджээ.

Ингээд жиндээ эхний 20 байрт шалгарсан Монголын жүдочдын нэрсийг танилцуулъя.


Эрэгтэй

60кг

Г.Болдбаатар- Гуравдугаар байр /1786 оноо/

Д.Амартүвшин- Тавдугаар байр /1484 оноо/

66кг

Д.Төмөрхүлэг- Дөрөвдүгээр байр / 1424 оноо/

С.Мияарагчаа-20 дугаар байр /645 оноо/

73кг

Х.Цагаанбаатар - Зургадугаар байр /1211 оноо/

81кг

О.Ууганбаатар - 11 дүгээр байр /772 оноо/

-100кг

Н.Түвшинбаяр-14 дүгээр байр /840 оноо/

Эмэгтэй:

52кг

М.Бундмаа-13 дугаар байр /686 оноо/

57кг

Д.Сумъяа- Тавдугаар байр /1720 оноо/

63кг

Б.Мөнгөнчимэг-14 дүгээр байр /784 оноо/

Түлхүүр үг:М.Уранцэцэг дэлхийн чансааг тэргүүллээ
Хуваалцах