Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

М.Уранцэцэг, Г.Алтанбагана хүрэл медаль хүртлээ

Энэ тэмцээнд 52 орны нийт 407 тамирчин оролцохоо мэдүүлсэн бол манай улсаас дөрвөн гавьяатаар ахлуулсан 16 жүдоч барилдсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Уранцэцэг, Г.Алтанбагана хүрэл медаль хүртлээ
М.Уранцэцэг, Г.Алтанбагана хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Гүржийн нийслэл Тбилис хотноо жүдо бөхийн гран-при тэмцээн гуравдугаар сарын 28-31-ний өдрүүдэд боллоо.

Энэ тэмцээнд 52 орны нийт 407 тамирчин оролцохоо мэдүүлсэн бол манай улсаас дөрвөн гавьяатаар ахлуулсан 16 жүдоч барилдсан юм.

Тэмцээний хоёр дахь өдөр манай гурван жүдоч барилдсанаас эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Одбаяр шагналт тавдугаар байр эзлэв. Манай бусад жүдочдоос 73 кг-д Г.Чойжилсүрэн, эмэгтэйчүүдийн 63 кг-д Ц.Сүнжидмаа нар эхний тойргоос тэмцээнээ дуусгажээ.

Харин гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртсэн тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр хүнд жингийн барилдаанууд болж, эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Г.Алтанбагана хүрэл медаль хүртлээ.

Хуваалцах