Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ

Итали улсын Ром хотноо эмэгтэй жүдочдын Европийн нээлттэй тэмцээн амжилттай болж өнгөрлөө.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ
М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Итали улсын Ром хотноо эмэгтэй жүдочдын Европийн нээлттэй тэмцээн амжилттай болж өнгөрлөө.

Тэмцээнд 33 орны 159 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас зургаан тамирчин эх орноо төлөөлөн оролцсоноос Гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Д.Сумъяа нар хүрэл медаль хүртжээ.

Мөн эрэгтэйчүүдийн Европийн нээлттэй тэмцээн Австри улсын Оберварт хотноо болж, А.Батсуурь, Г.Одбаяр нар мөнгөн медаль хүртсэн байна.

Түлхүүр үг:М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ
Хуваалцах