Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

М.Уранцэцэг Парисын "Их Дуулга"-д түрүүллээ

Парисын "Их Дуулга"-ын эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг алтан медаль хүртлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Уранцэцэг Парисын "Их Дуулга"-д түрүүллээ
М.Уранцэцэг Парисын "Их Дуулга"-д түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Парисын "Их Дуулга"-ын эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг алтан медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрын даваандаа Туркийн бөхийг юүко үнэлгээгээр ялаад хэсгийн аваргын төлөө Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй ОУХМ Галбадрахын Отгонцэцэгийг даралтаар юүко үнэлгээ аван хожсон байна.

Улмаар хагас шигшээд Украйны Мариана Чернякийг даралтаар цэвэр ялсан бол аваргын төлөө Чарлин ван Сникийг сууж үүрэн юүко үнэлгээ авч хожжээ. Ингэснээр тэрбээр Парисын "Их дуулга"-аас дөрвөн жил дараалан медаль хүртэж байгаа бөгөөд анхны алтан медалиа авсан байна. Тэрбээр өмнө Парисаас нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байсан юм.

Хуваалцах