Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

М.Уранцэцэг тэмцээнээ дуусгалаа /Бичлэг/

"Рио 2016" олимпийн наадмын сэтгэл догдлуулсан мөчүүдийн нэг нь жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын хүрэл медалийн төлөөх барилдаанууд байлаа.

Yндэсний телевиз

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Уранцэцэг тэмцээнээ дуусгалаа /Бичлэг/
М.Уранцэцэг тэмцээнээ дуусгалаа /Бичлэг/. Зураг: МҮОНРТ

"Рио 2016" олимпийн наадмын сэтгэл догдлуулсан мөчүүдийн нэг нь жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын хүрэл медалийн төлөөх барилдаанууд байлаа. Манай улсын тамирчин М.Уранцэцэг дагах барилдаан хийж ялалт байгуулснаар хүрэл медалын төлөө барилдах эрхтэй болоод байсан юм.

Тэрээр хүрлийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Японы алдарт тамирчин Кондотой учраа таарсан. Манай тамирчин барилдааны явцад идэвхитэй, дайчин барилдааныг хийж байсан ч цаг дуусах мөчид Японы тамирчны хурдтай мэхэнд орж ялагдал хүлээлээ. М.Уранцэцэгийн хувьд 2012 оны Лондонгийн олимпод 7 дугаар байрт орж байсан бол энэ удаа байраа ахиулан 5 лугаар байрт бичигдэж байгаа юм.

Хуваалцах