М.Уранцэцэг Японы бөх Харуна Асамитай таарчээ
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн хөнгөн жингийн хэсгийн барилдаанууд манай цагаар 14:00-д эхэлсэн.
Мэдээллийн алба

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн хөнгөн жингийн хэсгийн барилдаанууд манай цагаар 14:00-д эхэлсэн.
48 кг-ын жинд хүч үзэж байгаа дэлхийн аварга М.Уранцэцэг эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Хятадын бөх Ши Шиг өчих мэхээр цэвэр ялсан. Харин гуравдугаар тойрогт Японы бөх Харуна Асамитай учраа тааран шийдвэрлэх барилдааныг хийнэ. Манай бөх ялсан тохиолдолд медалийн төлөө өрсөлдөнө.


















