Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Мадонна тайзнаас унав

Нэрт дуучин Мадонна Лондонд зохион байгуулагдсан 35 дахь удаагийн “Brit Awards”-ийн арга хэмжээн дээр дуулж байхдаа тайзнаас унажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мадонна тайзнаас унав
Мадонна тайзнаас унав. Зураг: МҮОНРТ

Нэрт дуучин Мадонна Лондонд зохион байгуулагдсан 35 дахь удаагийн “Brit Awards”-ийн арга хэмжээн дээр дуулж байхдаа тайзнаас унажээ. Тэрбээр дуулах үедээ шатан дээр зогсож байсан бөгөөд бүжигчин түүний урт хар нөмрөгийг татаж авах ёстой байсан гэнэ. Гэтэл нөмрөгийг нь хэт чанга уясан учир дуучин татагдан унасан байна. Дуучин бүсгүй тайзнаас унасан ч төд удалгүй дуугаа үргэлжлүүлэн дуулсан бөгөөд энэхүү уналтынхаа талаар “Нөмрөгөө хэт чанга уяснаас л боллоо” хэмээн тайлбарлажээ.

Хуваалцах